НИТХ-ын дарга А.Баярын төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй сургууль нэгдлээ
 

НИТХ-ын дарга А.Баярын төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй сургууль нэгдлээ

/2025.05.04/

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг бэхжүүлэх, бахархлыг сэргээх, үндэсний үзэл санааг нэмэгдүүлэх, зөв Монгол хүнийг бэлдэх, улмаар хүүхэд, залуусын эх оронч үзлээр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг “Тэмүүжин Өрлөг” сургуулиас эхлүүлсэн билээ.

Тус санаачилгатай холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, “Эх оронч сурагч” хөтөлбөрийн зохион байгуулагч О.Сэлэнгэ нар оролцлоо.

Уулзалтын нээж НИТХ-ын дарга А.Баяр “Би эх оронч үзэл санааг Монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залууст хэрхэн төлөвшүүлэх талаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Эх оронч үзэл санаа түгэн дэлгэрч, хүүхэд залуусын зүрх сэтгэлд Монгол хүн гэх бахархал бэхэжсэн цагт зөв Монгол хүн төлөвшинө. Үүнд сургуулийн бодлого, үүрэг оролцоо маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Сурагчдыг эх оронч үзэл санаатай болгон төлөвшүүлэх эхний алхам бол сургууль бүр өглөө болгон Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулдаг байх хэрэгтэй. Энэхүү санаачилгыг дэмжин ажиллаж буй та бүхэндээ баярлалаа ” хэмээн онцоллоо. Уулзалтад оролцсон нийслэлийн 50 гаруй ЕБС-ийн төлөөлөл дээрх санаачилгад нэгдэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалтад оролцлоо
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалтад оролцлоо
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.