
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхантай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж, түүний талаар хэд хэдэн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон гэнэ.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд төрийн албан тушаалаа ашиглан С.Амарсайхантай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн нь хууль, ёс зүйн ноцтой асуулт дагуулж байна. Тодруулбал төрийн албаны тухай хуулийг зөрчиж, байгууллагын нууц задруулсан ёс зүйн ноцтой зөрчил аж. Мөн хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд эрүүгийн хуулиар шийдэх ёстой байдаг байна. Өөрөөр хэлбэл А.Намсамандын тухай үед хийсэн мэдэгдэлд хувь хүний нууцад хамаарах хэд хэдэн мэдээлэл багтсан байсан нь эрүүгийн хуулийн 13.1-ийн зүйл заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл байгаа юм.
Түүнчлэн албан тушаалын томилгоонд хууль бусаар нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх оролдлого гарсан бол үүнийг шалгаж, баримтаар ил болгох нь төрийн байгууллагын үүрэг. Гэхдээ хууль бус үйлдлийг илчлэх нэрээр бусдын хувийн мэдээллийг хязгааргүй дэлгэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэсэн үг.
А.Намсамандын хэвлэлийн хурлын үеэр дэлгэсэн мэдээллийг дүгнэж үзвэл Төрийн алба хаагчийн ёс зүйн зөрчил, Эрүүгийн хуульд заасан хувь хүний нууц задруулах, авлигийн эсрэг хууль, эрүүгийн хуулийн 4.6-д “илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал, шийдвэр нь цэргийн алба хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан шийдвэрлэх ёстой албаны үүрэг, эрх мэдэлд хамаарахаар байтал уг даалгаврыг зориуд биелүүлсэн албан хаагч, хууль сахиулагчийг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид, тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл тушаал шийдвэр өгсөн нь баримтаар нотлогдоогүй байхад нь мэдэгдэл хийсэн байгаа юм.
Ийн А.Намсамандийн хийсэн мэдэгдэлд хүний эрхийн комисс болон хууль зүйн үнэлгээ шаардлагатайг харуулж байна. Дашрамд дурдахад, уг мэдэгдэл дээр үндэслэн А.Намсамандыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчээ. Цэргийн мөрдөс зүүж, шүүхийн байгууллагын өндөр алба хашдаг эрхэм улстөрийн үйлдэл хийж буй нь өөрөө мөн л хууль бус үйлдэл биз ээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.