
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой өнөөдөр тохиож байна
Театрын хамт олон 95 жилийн хугацаанд үндэсний түүхэн, орчин үеийн, туульсын, хүүхдийн болон дэлхийн орчин үеийн, сонгодог 400 гаруй жүжгийг үзэгчдэд толилуулсан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх товчоо 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрын суурин дээр Улсын төв театр байгуулах тогтоол гаргаснаар Монголын анхны мэргэжлийн театр үүссэн гэж үздэг. Төв театр С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байсан түүхтэй.
Монголын театрын урлаг нь Их Монгол Улсын үеэс түгэн дэлгэрч, 200 орчим жилийн тэртээ ноён хутагт Данзанравжаа “Намтар дуулах дацан” хэмээх сонгодог бүтэцтэй театр байгуулж, “Саран хөхөөний намтар” болон “Эзэн Чингис”, “Мандухай хатан” зэрэг жүжиг толилуулж байжээ.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.