2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлав
 

2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батлав. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм.

2027 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 815 төсөл, арга хэмжээ санхүүжүүлэхээр тусгажээ.

  • 497 нь өмнөх онуудаас үргэлжлэх төсөл.

  • 318 нь шинээр эхлэх төсөл.

  • 5.77 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 5.12 их наяд нь барилга байгууламжид зориулагджээ.

  • Зам, тээврийн салбарт 1.42 их наяд.

  • Боловсролын салбарт 1.33 их наяд.

  • Эрчим хүчний салбарт 1.06 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Мөн ирэх онд Ирэх онд 41.5 их наядыг зарцуулна, 39.2 их наядыг төвлөрүүлнэ гэжээ.

Түүнчлэн Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, 1 их наядыг зарцуулах ажээ.

Монголын хөрсөнд 500 гаруй шинэ төрлийн мөөгөнцөр илрүүлжээ
Монголын хөрсөнд 500 гаруй шинэ төрлийн мөөгөнцөр илрүүлжээ
 
ТӨСӨВ 2027 | Төсөвтэй холбоотой онцлох шийдвэрүүд
ТӨСӨВ 2027 | Төсөвтэй холбоотой онцлох шийдвэрүүд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.