
Монголын доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд хөрсний мөөгөнцөр чухал үүрэг гүйцэтгэж болзошгүйг олон улсын судлаачид тогтоожээ.
Nature World News-ийн мэдээлснээр, судлаачид 2024–2025 онд Монголын баруун өмнөд хэсгийн говь, цөлийн хээрт судалгаа хийж, 500 гаруй төрлийн хөрсний мөөгөнцөр илрүүлсэн байна. Тэдгээрийн 90 орчим хувь нь шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй төрөл байж болзошгүй аж.
Мөн Монголын нийт газар нутгийн 77 орчим хувь ямар нэг хэмжээгээр доройтсон бөгөөд доройтсон бүсийн хөрсөн дэх микориз мөөгөнцрийн төрөл зүйл харьцангуй эрүүл газартай харьцуулахад 44 хувиар цөөн байгааг судалгаагаар тогтоожээ.
Микориз мөөгөнцөр нь ургамлын үндэстэй хамтран амьдарч, ус, шим тэжээлийг шингээхэд тусалдаг тул хөрсний үржил шим, бэлчээрийн нөхөн сэргэх чадварт чухал нөлөөтэй юм.
Одоогоор судлаачид малын бэлчээрлэлтийг хязгаарласан талбайд хөрсний мөөгөнцөр болон ургамлын нөхөн сэргэх явцыг ажиглаж байна. Энэхүү судалгаа нь Монголын бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэхэд хөрсний бичил экосистемийг хамгаалах шинэ боломжийг нээж болзошгүй байна.
Эх сурвалж: Nature World News
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.