ТӨСӨВ 2027 | Төсөвтэй холбоотой онцлох шийдвэрүүд
 

ТӨСӨВ 2027 | Төсөвтэй холбоотой онцлох шийдвэрүүд

2027 оны Улсын төсөв 41.5 их наядаар батлагдлаа. Ирэх оны төсвийн онцлох шийдвэрүүдээс танилцуулж байна.

  • Иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.
  • Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэврийн шинэчлэл үргэлжилж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ.
  • Төрийн албан хаагчдын цалин өснө. 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.
  • Эмийн үнийн дарамтыг бууруулна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хариуцна.
  • 16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.
  • Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. 338 км авто зам барьж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг 800 нэмэгдүүлнэ.
  • ЭКО ӨРХ-ийг дэмжинэ. Хашаандаа сайхан амьдрах, сэргээгдэх эрчим хүч ашиглах өрхүүдэд зориулсан 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй ногоон зээлийн эх үүсвэрийг төсөвт суулгалаа.
  • Эдгээр болон бусад арга хэмжээний үр шимийг давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж шууд хүртэхээр байна.
  • Мэдээж шийдэх асуудал, засах, хийх ажил их бий. Гэхдээ эх оронд маань болж бүтэж байгаа, урагшилж байгаа сайн зүйл ч цөөнгүй байна.
  • Одоо Засгийн газар батлагдсан төсвийг үр дүнтэй хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой.

May be an image of money and text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be a graphic of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлав
2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлав
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.