
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт хандан мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдлийн хариуд Б.Энхбаяр:
Энэ бол “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр АНХ УДАА нууцаас гарсан нь байна. Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болгосон.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил.
Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах (офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн" гэх хариу өгчээ.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.