
Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Ажлаа өгөхөөр болсон тухайгаа тэрээр "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.
Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮНДЭЭ ОЙР, ХҮНИЙГ ТӨВ БОЛГОЖ ажиллав.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье
"Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа" хэмээгээд байна.
Түүний оронд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын Ж.Энхбаярыг томилохоор яригдаж байгаа аж. Ж.Энхбаярын хувьд өөр дээрээ гал авч ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэл дээд дарга нараасаа аваад байгаа сурагтай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.