Өвөрхангайн шинэ Засаг дарга 32.000 ам.долларын зээлээ төлөөгүй байна
 

Өвөрхангайн шинэ Засаг дарга 32.000 ам.долларын зээлээ төлөөгүй байна

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Өвөрхангай аймгийн МАН-ын хороо хуралдаж, дараагийн Засаг даргыг тодруулсан ба хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг 100 хувийн саналаар намын хорооны даргаар сонгож, Засаг даргад дэмжээ. Энэ үеэр өмнөх Засаг дарга О.Пүрэвдорж тамгаа хүлээлгэн өгсөн ба шинэ Засаг дарга Т.Жамбалцэрэнг Ерөнхий сайд Н.Учрал албан ёсоор томилно.

Т.Жамбалцэрэнгийн хувьд 2012-2014 оны хооронд Австралийн Нью Кастл их сургуульд Нийгмийн өөрчлөлт, хөгжил, олон улсын хөгжлийн эдийн засгийн магистраар суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч өнөөг хүртэл төлөөгүй байна.

Нийт 32 мянган ам.долларын зээл авч Австралид боловсрол эзэмшсэн Т.Жамбалцэрэн суралцахаар явахаасаа өмнө буюу 2010-2012 оны хооронд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ахлах ажилтнаар ажиллаж байжээ. Ирмэгцээ УИХ-ын гишүүний зөвлөхийн ажил эрхэлж эхэлсэн түүний хувьд Боловсролын зээлийн сангаас авсан мөнгөө эргүүлэн төлөх учиртай гэдгээ мартаагүй л баймаар. Нөгөөтэйгүүр төрийн албанд томилогдож байгаа хүмүүс өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх учиртай. Гэтэл бодит байдал дээр төрийн, нэг ёсондоо иргэдийн татварын мөнгийг 10 гаруй жил төлөөгүй л явна.

Ж.Сондор

Б.Дэлгэрсайханыг чөлөөлөхгүй бол Засаг тань ганхах вий, Ерөнхий сайдаа
Б.Дэлгэрсайханыг чөлөөлөхгүй бол Засаг тань ганхах вий, Ерөнхий сайдаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.