
Засгийн газрын сайд нарт сэлгээ хийх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн байдаг. Харин өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Тэгвэл түүний оронд одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр яригдаж байгаа бол Эдийн засаг, хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэн томилж магадгүй байгаа аж.
Мөн тэрбээр өмнө нь "Надад Эдийн засаг, хөгжлийн сайд болох санал ирээгүй. Санал ирвэл тухайн үед нь л бодож үзнэ" гэж хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан удаатай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.