“Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба энхтайван” уриан дор салбарын төлөөлөгчид чуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн усны өдөр”-ийг “Ус ба энхтайван” уриан дор салбарын төлөөлөгчид чуулж байна

/2024.03.21/: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ – ТАЛУУДЫН ОРОЛЦОО” форумыг Усны газараас зохион байгууллаа.

Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн гол цөм нь усны нөөц гэдэгтэй санал нэгдэж, усны сайн засаглалыг бүх түвшинд бэхжүүлж, хурын усыг хуримтлуулж, нуур, усан сан байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй, үр ашигтай хэмнэлттэй, дахин ашиглахад орчин үеийн дэвшилтэт техник, арга аргачлалыг байгальд ээлтэй технологи ашиглан шийдвэрлэхийг чухалчилж байна.

Манай орны хувьд тэгш хүртээмжтэй усны нөөцийн хуримтлал болон жигд хуваарилалтыг бий болгохын тулд НЭГ НУУР-НЭГ СУМ төслийг эхлүүлж, хурын усыг хуримтлуулах замаар 330 сум, суурин газарт НУУР, УСАН байгуулах, хуримтлагдсан усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалж бүс нутгийн онцлогт тохирсон ус дахин ашиглах технологийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Иймд талуудын оролцоог хангаж, салбар хоорондын уялдааг сайжруулахад хамтран ажиллах Сав газрын захиргаадын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, мэргэжлийн холбоод, ус ашиглагч байгууллагууд, олон Улсын төсөл хөтөлбөрийн төлөөлөл нийт 250 орчим хүн оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Чингэлтэй дүүрэгт “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Чингэлтэй дүүрэгт “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.