Чингэлтэй дүүрэгт “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэгт “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

/2024.03.21/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн илгээлтийг Чингэлтэй дүүрэг өнөөдөр хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болд Чингэлтэй дүүрэг Хөлбөмбөгийн стандарт талбай байгуулсан цөөн аймаг, дүүргийн нэг бөгөөд “Нийтийн биеийн тамир”, “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг дүүрэгтээ амжилттай хэрэгжүүлж байгаа явдалд талархлаа илэрхийллээ.

Энэ үеэр Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан “Хайрхан” хөгжлийн төвийн хөлбөмбөгийн талбайг зөвхөн дулааны улиралд ашиглаж байгаа бол цаашдаа хөлбөмбөгийн холбоотой хамтран Төв аймагт байгуулсан дөрвөн улирлын турш ашиглаж болохуйц хөлбөмбөгийн талбай бий болсонтой адил битүү болгохын төлөө судалгааны ажил хийж байгаа, мөн хууль бусаар олгогдсон талбайг чөлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай, спортын барилга байгууламжуудыг барихаар төлөвлөн, ажиллаж байгаагаа хэллээ.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Мөрөөдлийн гоол” ирэх 4 дүгээр сард хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд сургуулийн багш нарт зориулсан МХБХ-ны “D” ангиллын сургалтыг 2024 ондоо багтаан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хэрэгжүүлнэ.

ВИДЕО: Шилдэг уран бүтээлийн “Best of Artists” үзэсгэлэн нээлтээ хийлээ
ВИДЕО: Шилдэг уран бүтээлийн “Best of Artists” үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.