/2024.02.23/: Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсантай холбогдуулан 3 ачигч, 2 тээврийн хэрэгслээр сум хүртэлх 40 км замыг бүрэн нээхээр ажиллаж байна. Одоогоор 20 км замыг нээгээд байна.
Булган сумын чиглэлийн замыг нээх ажлын хэсэг Хуурайгийн амнаас Улаагчин давааны цасыг цэвэрлэн дуусаж, давааны замыг нээсэн байна. Үргэлжлүүлэн Булганы хавцал, Булган голын хөндий хүртэлх замын цэвэрлэгээний ажлыг эрчимтэй хийж байна.
Цаг агаар их хүйтэрч, цасан шуурга хүчтэй байгаа учир зам цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулаад байгаа тул тус сумын чиглэлийн замыг нээхээр аймгийн Онцгой байдлын ковш хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарчээ. Мөн Дэлүүн сумаас чиглэсэн давхар замыг ковшоор цэвэрлэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ