Цэргийн блогчин Оросууд Авдиевкад их хэмжээний хохирол амссан тухай мэдээлснээс хэд хоногийн дараа нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн блогчин Оросууд Авдиевкад их хэмжээний хохирол амссан тухай мэдээлснээс хэд хоногийн дараа нас баржээ

Ukrainian troops last week retreated from the eastern town of Avdiivka in Donetsk region after months of bloody fighting.

Оросын нэрт цэргийн блогч Андрей Морозов Украины Авдийвка хотод олон сар үргэлжилсэн дайралтынхаа үеэр Орос улс асар их хохирол амссан тухай мэдээлснээс хэдхэн хоногийн дараа амиа хорлосон гэх мэдээлэл байна.

Ням гарагт Морозов Телеграм дахь 120,000 дагагчдаа хандан бичсэн захидалдаа, Москва өнгөрсөн 10-р сард Авдиевка руу дайралт хийснээс хойш 16,000 орчим цэрэг, 300 хуягт машинаа алдсан бөгөөд ингэж байж Украины цэргүүдийг өнгөрсөн долоо хоногт зүүн хотоос ухрахад хүргэсэн гэж мэдэгджээ. Энэ бичлэг Оросын суртал ухуулагчдын хатуу шүүмжлэлд өртсөний дараа Морозов уг бичлэгийг устгахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн ч хэн тушаал өгснийг тодорхой хэлээгүй байна.

Оросыг дэмжигч цэргийн блогчид болон Оросын төрийн хэвлэлүүд лхагва гарагт Морозов амиа хорлож нас барсан гэж мэдээлсэн. Түүний өмгөөлөгч, найз Максим Пашков түүнийг нас барсныг баталж, өмнөх өдөр нь Морозовтой ярьсан гэж мэдэгджээ.

Морозов лхагва гарагийн өглөө хэд хэдэн нийтлэл бичиж, амиа хорлох бодолтой байгаагаа зарлав. Тэрээр уншигчдадаа эмгэнэл илэрхийлэхгүй байхыг уриалж, өөрийгөө Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ)-д оршуулахыг хүссэн байна.

Эх сурвалж: CNN

Х.НЯМБААТАР: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана
Х.НЯМБААТАР: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.