Аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа

/2024.02.23/: Монголын Скаутын холбооны дэргэдэх “Бид чадна” бүлгийн аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа.

Үзэсгэлэн Дэлхийн Скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Роберт Пауэллын төрсөн өдрийг тохиолдуулан 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр "М Арт" галерейд нээлтээ хийсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрх тэгш нийгэмшүүлэн хөгжил оролцоог дэмждэг “Бид чадна” бүлгийн скаут хүүхдүүдийг хүндэтгэн зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд оролцож, баяр хүргэлээ.

May be an image of 3 people

"Би чадна" бүлэг аутизмтай холимог скаутын бүлэг бөгөөд 12 аутизмтай скаут, 8 скаут, 8 сайн дурын ажилтан, 1 сэтгэл зүйч, 1 скаутмастер багш гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж, аутизмтай хүүхдүүдэд энгийн хүүхдүүдийн нэгэн адил хөгжил боломж бүрдүүлдэг байна.

May be an image of text

Эх сурвалж: ХНХЯ

БЗД дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолтой болгох санаачилга гаргалаа
БЗД дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолтой болгох санаачилга гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.