Г.Дамдинням: Тавантолгойн төмөр замын төслийн хулгайн хажууд ногоон автобусны 400 тэрбум талхны үйрмэг шүү !!!
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Тавантолгойн төмөр замын төслийн хулгайн хажууд ногоон автобусны 400 тэрбум талхны үйрмэг шүү !!!

Монголын ард түмэн хар хүйтэнд нэг сар шахуу жагсаж нүүрсний хулгайчиддаа хариуцлага тооцохыг ЗГ-аас шаардсан.

Өчигдөр Үйлдвэржилтийн байнгын хороон дээр ТТ-Гашуунсухайт, ТТ- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн аймшигтай тоонуудтай аудитын дүгнэлт орж ирсэн.

950 тэрбум төгрөгөөр хийнэ гэж батлуулчихаад 3.6 их наядаар хийчихсэн. 3.8 дахин их үнээр шүү

Зэвсэгт хүчний жанжин штаб хууль эрхзүйн хүрээнд ийм төсөлд оролцох эсэх нь тодорхойгүй байхад ерөнхий гүйцэтгэгчээр шууд оруулаад баахан худалдан авалт хийлгэчихсэн. Ногоон автобусны 400 тэрбумын хулгай энэ Тавантолгойн төмөр замын төслийн хулгайн хажууд талхны үйрмэг шүү !!!

Хулгай үнэхээр шалгах гээд байгаа бол эхлээд төмөр замаа шалгах ёстой юм бишүү. Төрийн аудит гаргаад ирсэн байна. Бүх юм нь хууль зөрчсөн.

Ганц компанийн худалдан авалт шалгасан болоод дуусах юмуу.

Хянан шалгах түр хорооны танилцуулга дээр нь байхгүй.

Бүх ард түмний хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс тавантолгой компанийн мөнгийг төмөр замын төсөл рүү хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн байхад яагаад энийг ярихгүй байгаа юм бэ?

Энэ аудитын дүгнэлтийг байнгын хороон дээр яриад өнгөрмөөргүй байна. УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байна.

“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо