
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууды талаар мэдээлэл өгөх үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Засгийн газрыг огцруулах талаарх саналд АН-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх талаарх асуудалд олонх ирцээ бүрдүүлээд асуудлаа хэлэлцэх, Хууль зүйн сайдаа томилох асуудал нь олонхийн үүрэг шүү.
Ирцээ бүрдүүлэхгүй, асуудлаа ярихгүй байж буруу бүхэн АН-ын буруу гэдэг ганцхан хөгжим захиалдаг болчихсон хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээ таслан зогсоохыг МАН-ын дарга Н.Учралаас шаардаж байна.
Ийм жижигхэн улстөрөө боль оо. Олонх ажлаа хий. Цөөнх ажлаа хийж байна. Хариуцлага, хяналтаа тавих ажлаа хийж байна, хуулиар олгогдсон үүрэгт ажлаа хийж байна.
Одоогийн байгаа олонх хоёр жилийн хугацаанд тав дахь Хууль зүйн сайдаа томилох гэж байна. Бод доо, энэ нам, энэ улстөрийн хүчин засаглаж чадаж байна уу?" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.