“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ

/2023.11.16/: Монголын Үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Соёлын бүтээлч сарын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээж буй энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгөөс дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгдэж байна.

Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийн Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэлээ.

May be an image of 1 person, Stone Henge and text

Үзэсгэлэн 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейд үргэлжилнэ.

Эх сурвалж: Соёлын яам

Гараар татах хүчний спортын тамирчид дэлхийн цомд өрсөлдөнө
Гараар татах хүчний спортын тамирчид дэлхийн цомд өрсөлдөнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.