Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 3 дахин өсжээ

/2023.06.05/: Тавдугаар сарын 26-аас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийгдсэн талаар УУХҮЯ-аас мэдээллээ.

Тайлант хугацаанд 1,134.0 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 107 хувь өсжээ. Оны эхнээс 24,049.4 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.

Харин 384 автомашин, 224 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 630.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 27 автомашин, 1,830 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,232.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 130.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 5.67 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 65.9 хувь, зэсийн баяжмал 45.1 хувь, төмөр 26.5 хувь, алт 28.3 хувь, газрын тос 30.6 хувь, цайр 83.6 хувь, хайлуур жонш 84.1 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Саудын Араб олборлолтоо бууруулна гэснээр газрын тосны үнэ өслөө
Саудын Араб олборлолтоо бууруулна гэснээр газрын тосны үнэ өслөө
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.