ART WEEK 2023 “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ART WEEK 2023 “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ

/2023.05.24/: Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар ART WEEK “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Гурав дахь удаагаа зохиогдож байгаа тус арга хэмжээнд нийт 150 гаруй бүтээлчээс өнөө цагийн монголын дүрслэх урлагийн өнгө төрхийг тодорхойлж яваа бүтээлчдийн үе үеийн төлөөлөл 43 уран бүтээлчийн ажил сонгогдож олон нийтэд уран бүтээлээ толилуулахад бэлэн боллоо.

Уг үзэсгэлэн нь тавдугаар сарын 24-өөс 31-ний хооронд үргэлжлэх бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгуулагдаж байна.

Жил бүрийн 5-р сарыг Дүрслэх Урлагийн сар болгон зарласан бөгөөд энэ удаагийн ART WEEK үзэсгэлэн нь шинэ залуу үеийнхэнд Монголын дүрслэх урлагийн томоохон уран бүтээлчдийн бүтээлийг танин мэдүүлэх ач холбогдолтойн дээр энэ төрлийн арга хэмжээнүүд нь төрөлх хотоо урлагаар дамжуулан гадна дотнынхонд сурталчлах, соёлын аялал жуулчлалын нэг хэлбэр болон өргөжих боломжтой том ажил, агуулгын эхлэл билээ.

No photo description available.

May be an image of rabbit

Эх сурвалж: Соёлын яам

9 аймаг руу нисэх тийзний үнэ 50-70 хувь хямдарна
9 аймаг руу нисэх тийзний үнэ 50-70 хувь хямдарна
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.