/2023.05.24/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Сайдын мэдээллээс харахад дотоодын нислэгийн тоо 2009 онд 430 мянган зорчигч нисдэг байсан бол, 2022 онд 330 мянга болж буурчээ.
Гэвч эдгээрийн 300 мянга нь зөвхөн Оюутолгой руу нисдэг. Бусад аймаг руу 30 мянган хүн зорчдог байна. Улмаар зөвхөн хоёр аймаг руу нисдэг болж буурчээ.
Тиймээс МИАТ дотоодын нислэгийг сэргээхэд үүрэг хүлээж, 9 аймаг руу нислэг үйлдэхээр боллоо.
“Өнөөдрийн нислэгийг 2,5 дахин бууруулна. Ашиггүй, алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ, төрөөс татаас авахгүй” гэлээ.
Тухайлбал, Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа нисэхэд 1,650,000 төгрөг байгаа бол удахгүй 800 мянгаас бага үнээр нисэх боломж бүрдэж байна. Ховд, Увс руу 1.6 сая төгрөгөөр нисдэг бол 600-650 мянган төгрөгөөр нисдэг болох боломжтой болно. Ингээд дараах аймгууд руу нислэг үйлдэхээр боллоо. Үүнд:
- Баян-Өлгий
- Ховд
- Увс
- Говь-Алтай,
- Баянхонгор,
- Завхан,
- Хөвсгөл,
- Өмнөговь,
- Дорнод