Богд хааны ордон музейг сэргээн засварлах БНЭУ-ын багтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд хааны ордон музейг сэргээн засварлах БНЭУ-ын багтай уулзлаа

/2023.05.23/: Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр Богд Хааны ордон музейг сэргээн засварлах ажлын урьдчилсан судалгаа хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын яамны Археологийн судалгааны газрын Зулфикар Али, Соёлын өвийг хамгаалах газрын Сундер Паул, археологич Мадхусудан Юнияал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Санжиу Кумар нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллахаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг улсын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Соёлын сайд Ч.Номин 2021 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Мохиндр Пратап Сингхтэй Богд Хааны Ордон музейд уулзах үеэрээ тус музейн барилга байгууламжийг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж түр саатсан байсан энэхүү ажил эхэлж байгаа юм.

Эдгээр мэргэжилтнүүд нь Зүүн өмнөд Азийн Лаос, Камбож, Тайланд зэрэг орны соёлын өвийг дурсгалыг сэргээн засварлаж байсан туршлагатай бөгөөд Богд Хааны ордон музейд ажиллаж, сэргээн засварлах шаардалагатай түүхэн дурсгалт барилга байгууламжтай танилцаж, судалгаа, санхүүгийн тооцоолол хийх юм.

Эх сурвалж: Соёлын яам

Ойн хамгаалалд 7,4 тэрбум төгрөг зарцуулна
Ойн хамгаалалд 7,4 тэрбум төгрөг зарцуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.