/2023.05.23/: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 12 настай охиныг хүчиндсэн этгээд хил даван зугтсан хэрэг 2019 онд гарсан.
Хэргийг тодруулбал, 12 настай охин хүчирхийлсэн Б нь цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа эхлэхээс өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хил гаран зугтсан юм. Улмаар эл явдлын дараа уг хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж, хэрэг үйлдсэн этгээд Б болохыг нотлох баримтуудаар тогтоож олон улсын Интерполын “олон нийтэд аюултай этгээд” гэх эрэмбэд оруулан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын “Таван Ш” ажиллагааны хүрээн дэх “Шувуу” ажиллагааны “эрэн сурвалжлагдах хүмүүсийн жагсаалт”-д түүний нэрийг оруулан, эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлсэн байна.
Энэ үеэр хэрэгтэн Б гэгч 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Турк улсаас Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдэж, тухайн этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь дайчлан баривчилжээ.
Одоогоор түүнийг шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.