Путиныг эсэргүүцэгч “Оросын эрх чөлөө легион“ ОХУ-ын нэгэн сууринг эзэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путиныг эсэргүүцэгч “Оросын эрх чөлөө легион“ ОХУ-ын нэгэн сууринг эзэлжээ

Switching Sides: The Elusive 'Russian Legion' Fighting With Ukraine - The  Moscow Times

/2023.05.23/: Путиныг эсэргүүцэгч “Оросын эрх чөлөө легион” бүлэглэл Оросын нутаг дэвсгэр дахь Украинтай хиллэдэг Белгород мужид саяхан халдсан юм.

Энэхүү Оросын партизаны хүчин хил дамнасан дайралт хийж, дайнд анх удаагаа хилийн сууринг эзэлсэн гэж мэдэгдсэн юм.

Кремлийг түлхэн унагаж, Орос улсыг Владимир Путинаас чөлөөлөхийг эрмэлзэж буй Кремлийн эсрэг зэвсэгт бүлэглэл гэж өөрсдийгөө тодорхойлсон "Оросын эрх чөлөөний легион" бүлэглэл Оросын Белгород мужийн Грайворон хотын Козинка сууринг эзэлсэн гэж мэдэгджээ.

Орос, Украины албаныхан хил дээр байлдааны ажиллагаа болсныг баталж байна.

Тэгвэл уг бүлэглэл даваа гарагийн орой Москвагийн Улсын Их Сургуулийн дээгүүр эрх чөлөөтэй гэгдэх Оросын тугийг мандуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ.

Уг үйл явдлын хариуцлагыг тус бүлэглэл албан ёсоор хүлээгээгүй байгаа хэдий ч тухайн үйл явдлын бичлэг дээр цагаан, цэнхэр өнгөтэй агаарын бөмбөлгүүдэд тус бүлэглэлийн тугийг өлгөн их сургуулийн төв байрны дээгүүр нисэж байгаа нь гардаг аж.

Russian Supreme Court Deems Freedom of Russia Legion Terrorist Organization  - The Moscow Times

Энэхүү цэнхэр цагаан өнгийн туг нь Путины эсрэг хүчнийхний ашиглаж байгаа таних тэмдэг юм.

"Биднийг дэмжиж, хүлээж байгаа хүмүүст баярлалаа! Оросын төлөө! Эрх чөлөөний төлөө!" гэж Оросын эрх чөлөөний легионы тelegram хуудсанд бичжээ.

"Оросын эрх чөлөө легион"-ын нийтэлсэн бусад видеонууд дээр дээрхтэй ижил үйл явдлууд Москвагийн хэд хэдэн бүс нутагт болсныг харуулжээ.

Эх сурвалж: CNN

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.