Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө

/2023.05.23/: Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.

Үүнтэй холбогдуулан тухайн тойргийн гишүүдийн зүгээс нөхцөл байдлын талаар Шадар сайдад уламжилж, хүсэлт хүргүүлсний дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.

Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Согтуугаар бусдын амийг хөнөөсөн этгээдийг илрүүлэн баривчилжээ
Согтуугаар бусдын амийг хөнөөсөн этгээдийг илрүүлэн баривчилжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.