Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Why Get Legal Advice Before Contract Signing? - Contracts Specialist

/2023.05.16/: НЗДТГ-аас "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөгийг маргааш буюу тавдугаар сарын 17-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.

Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Д.Сумъяабазар: Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана
Д.Сумъяабазар: Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.