Хашаагаа тохижуулж, түрүүлсэн өрхийг 2 сая төгрөгөөр шагнана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашаагаа тохижуулж, түрүүлсэн өрхийг 2 сая төгрөгөөр шагнана

No photo description available.

/2023.05.11/: УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөр хэрэгжиж байна.

“Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хорооллын айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, өөрсдийнх нь оролцоотой тохилог, эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих, идэвх санаачилгатай амьдрах орчноо сайжруулсан айл өрхийг урамшуулах зорилгоор “Тохилог хашаа, ногоон орчин” уралдааныг зарласан байна.

Уралдаан Мөрөн сумын 14 багийн айл өрхийн хүрээнд ирэх 9 сар хүртэл үргэлжилнэ.

No photo description available.

“Тохилог хашаа, ногоон орчин” уралдаанд оролцох өрхүүд хашаандаа явган хүний зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, спорт тоглоомын талбай, сүүдрэвч, сандал болон шинээр ногоон байгууламж бий болгон хашааны хаалга, гадна үзэмжийг сайжруулсан байх, хаягжилт, хашааны гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх юм.

Мөн хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав байршуулж өрхийн аж ахуй буюу төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалсан байх шаардлагатай.

Мөрөн сумын 14 багаас шалгарсан тус бүр нэг өрхийг 2 сая төгрөг өргөмжлөлийн хамтаар шагнах аж.

ШУУД: Эмийн чанар, үнийн асуудлаарх шалгалтын тайланг танилцуулж байна
ШУУД: Эмийн чанар, үнийн асуудлаарх шалгалтын тайланг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.