6, 3 настай ах дүүс автомашин жолоодож яваад шон мөргөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

6, 3 настай ах дүүс автомашин жолоодож яваад шон мөргөжээ

6-year-old boy in Langkawi crashes parents' car while driving it to buy a toy  car | The Straits Times

/2023.05.11/: 6 болон 3 настай ах дүү хоёр лхагва гарагийн орой Малайзын Лангкави арал дээр эцэг эхийнхээ машиныг барьж яваад гэрлийн шон мөргөсөн хэрэг гарчээ.

Ах дүүсийн шөнө дөлөөр зугаалах болсон шалтгаан юу вэ гэвэл, тэд шинэ тоглоомон машин худалдаж авахаар дэлгүүр явж байсан аж.

Лангкави хотын цагдаагийн дарга Шариман Ашари хэлэхдээ, "Тэдний жолоодож явсан машин нь мөнгөлөг өнгөтэй Toyota Vios маркийн автомашин байсан бөгөөд хөдөлгөөнд оролцож байсан бусад жолооч нар уг машины жолоочийг согтуу гэж таамаглан цагдаад дуудлага өгсөн" гэв.

Түүний хэлснээр, машиныг барьж гарах үед хүүхдүүдийн ээж нь угаалгын өрөөндөө, аав нь унтаж байсан байна. Хөвгүүд гэрээсээ сэмхэн гарч ирээд машиныг жолоодож гарсан. Осол болохоос өмнө тэд 2.5 км явсан байжээ.

Langkawi boys, aged 6 and 3 crashed mom's car while driving to buy a toy car  [NSTTV]

Фэйсбүүкт шуугиан тарьсан 95 секундын турш үргэлжлэх бичлэгт хөвгүүд тоглоомын дэлгүүр орж загвар машин авах хүсэлтэй байгаагаа хажуугаар өнгөрч буй хүмүүст хэлж байгаа нь сонсогдоно. "Ээж гэртээ байгаа, бид дэлгүүр явах гэж байна" гэж том хүү малайз хэлээр хэлж байх аж. "Бид хар машин авмаар байна" гэж 3 настай дүү нэмж хэлэв.

Ослын дараа хүүхдүүд бэртэж гэмтээгүй бөгөөд том хүүгийн ирүү бага зэрэг зүсэгдсэн гэв.

Энэ хэргийг 1987 оны Зам тээврийн тухай хуулийн 43-р зүйлд заасан "болгоомжгүй жолоо барьсан" хэргээр шалгаж байгаа гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Украины дайн: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
Украины дайн: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.