Украины дайн: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины дайн: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм

Yevgeny Prigozhin speaks at an undisclosed location on May 5.

/2023.05.11/: Өчигдөр Украины арми Оросын цэргүүдэд их хэмжээний хохирол учруулсныхаа дараа "сөрөг довтолгоо үр дүнтэй болж байна" гэж мэдэгдэв.

Вагнерын босс Евгений Пригожин Украины арми зүүн хотод урагшилж чадсаныг хүлээн зөвшөөрч, Оросын армийн нэг анги тулалдаанаас зугтсанаас болж хөлсний цэргүүд ихээхэн хохирол амссан гэв.

Дорнодын тулаан: Украины арми Оросын довтолгоог Украины зүүн хэсгийн Бахмут, Авдиевка, Мариинка орчимд няцаасан гэж мэдэгдэв. Мөн Авдийвка хотын хойд хэсгийн Камянка тосгоныг Оросын арми эзэлсэн байна.

Өмнө зүгт: ОХУ-ын Батлан хамгаалах яам болон ОХУ-ын албаны хүн лхагва гарагт Оросын арми Украины сөрөг довтолгооноос урьдчилан сэргийлэх үүднээс Запорожье мужид Украины хангамжийг устгасан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Оросын арми “Запорожье, Херсоны чиглэлд хамгаалалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэд хэдэн агаарын цохилт өгсөн байна.

Хил дамнасан халдлагууд: ОХУ-ын Белгород, Брянск мужуудын захирагчид лхагва гарагт нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн гэж мэдэгдэв. Довтолгооны улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Украины арми Оросын шатахууны агуулах болон хангамжийн шугамыг онилж байгаатай холбогдуулан сүүлийн долоо хоногт хил дамнасан нисгэгчгүй онгоцнуудын цохилтын тоо нэмэгдэж байгааг Украинтай хил залгаа бүс нутгуудын Оросын албаныхан мэдээлэв.

Дайны гэмт хэргийн мөрдөн байцаалт: Франц улс AFP агентлагийн сэтгүүлч Арман Солдин Украинд нас барсны дараа дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэж тус улсын терроризмын эсрэг прокурорын газраас лхагва гарагт мэдэгдэв. 32 настай Солдин мягмар гарагт Бахмутын ойролцоо пуужингийн цохилтонд өртөж амь үрэгдсэн юм.

Дэлхий дахинд үзүүлэх нөлөө: НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, Украин дахь Оросын дайн нь БНХАУ Тайвань руу довтолж болзошгүй гэдгийг харуулж байна. Токио Ази тивд анх удаа НАТО-гийн харилцааны оффисыг нээхээр хэлэлцээ хийж байна. Энэ тухай Японы Гадаад хэргийн сайд "Дайны улмаас тогтворгүй байдал үүссэнтэй холбоотой" хэмээн мэдэгдэв.

Бээжингийн үзэл бодол: Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн сайд Украины дайныг "сэтгэл хөдлөлөөр" харахаас сэрэмжлүүлж, "Цорын ганц гарц бол тайван, оновчтой байж, улс төрийн шийдэлд хүрэх нөхцлийг бүрдүүлэх явдал юм" гэжээ. Бээжин дайнд төвийг сахисан байр сууриа илэрхийлж, энх тайвныг уриалж байсан ч Оросын түрэмгийллийг буруушаахаас татгалзаж, НАТО болон АНУ-ыг мөргөлдөөнийг өдөөж байна гэж буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо
Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.