/2023.05.11/: 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэж буй Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл 4.7км автозамын ажлын явц 70 хувьтай өнгөрсөн долоо хоногт геодези зураг зүйн ажил жигдэрч, өчигдрөөс эхэлжээ.
Энэхүү замын гүйцэтгэгчээр "Таны зам" ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны долоодугаар сардаа багтаан ашиглалтад оруулахаар зорилго тавин ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Ажлын явцад цаг уурын нөхцөл байдлаас хамаарч асуудал үүссэн тохиолдолд аравдугаар сардаа багтаан ашиглалтад оруулах аж.
Замын хувьд 7м өргөнтэй, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгөхөөр төлөвлөжээ.