/2023.05.11/: Украинтай хиллэдэг ОХУ-ын Белгород мужид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдлээ гэж Белгород мужийн захирагч Вячеслав Гладков өчигдөр Telegram хуудсандаа бичжээ.
Хоёр нисгэгчгүй онгоцдайралтаар хүний амь нас эрсдээгүй ч хоёр орон сууцны барилга, нэг машин эвдэрсэн байна.
ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем нэг нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан бөгөөд хариу арга хэмжээ авах багууд халдлагад өртсөн газарт нөхцөл байдлыг үнэлж байна гэж мужийн Засаг дарга мэдэгдэв.
Украины хил дээрх Оросын Брянск хотод нисгэгчгүй онгоцоор мөн цохилт өгсөн гэж Брянскийн захирагч Александр Богомаз мэдэгдэв.
Халдлагын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд уг довтолгооны бай нь Стардоб хотын захиргааны барилга байжээ.
Эх сурвалж: CNN