Ослын дуудлага өгөөд удаан хүлээдэг цаг өнгөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ослын дуудлага өгөөд удаан хүлээдэг цаг өнгөрчээ

/2023.05.11/: Замын ид түгжрэл дунд хэн нэгэнтэй шүргэлцсэн тохиолдолд замын цагдаа дуудаад удаан хүлээж түгжрэл дээр түгжрэл нэмэх тохиолдол бишгүй их гардаг.

Тэгвэл энэ асуудлыг ухаалгаар шийдсэн анхны дүүрэг Сүхбаатар дүүрэг болсон байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс уг асуудлыг ухаалгаар шийдэх арга замыг сэдэж зам тээврийн ослын дуудлагад цахилгаан скүүтер ашиглах санаачилсан байна.

Уг санаачлагыг тус дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжиж 10 ширхэг цахилгаан скүүтерээр хангаж өгсөн байна.

Бүсийн эргүүлүүдийг цахилгаан скүүтерээр хангаснаар түгжрэлд саатахгүй хурдан шуурхай ослын газарт очиж хэмжилт хийх, ослоос шалтгаалсан түгжрэл үүсэхгүй байх ухаалаг шийдэл болж чаджээ.

Энэхүү санаачлага өнөөдрөөс ажил хэрэг болж иргэд ч сэтгэл хангалуун байгаагаа сошиал орчинд нийтлээд эхэлжээ.

Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувь нь цахилгаан автомашин байна
Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувь нь цахилгаан автомашин байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.