Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ

/2023.05.11/: Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай "Аялал жуулчлалын салбарын эрхзүйн шинэчлэл" уулзалтыг хийлээ.

Энэ үеэр 23 жилийн дараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанд Аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, холбоод Монгол Улсын Ерөнхий сайдад талархлаа илэрхийллээ.

2022 онд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог байгуулж томоохон зорилтууд дэвшүүлж байсан нь биеллээ олсон байна.

  1. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх
  2. Агаарын тээврийн либералчлалыг хийх3. Цахим визэнд шилжүүлэх, визнээс чөлөөлөх
  3. Жуулчинд такс буцаалтыг хийх, аялал жуулчлалын компаниудыг тодорхой хөнгөлөлт чөлөөлтөд хамруулах зэрэг олон ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Соёлын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Монгол Улсын Сангийн яам гүйцэтгэжээ.

Уулзалтад Аялал жуулчлалын салбарын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Г.Занданшатар: Улаанбаатар хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгох шаардлагатай
Г.Занданшатар: Улаанбаатар хотын есөн дүүргийг тус тусад нь хот болгох шаардлагатай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.