СХД-ийн 74 дүгээр сургуулийн дотуур байрнаас ноцтой зөрчлүүд илэрчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн 74 дүгээр сургуулийн дотуур байрнаас ноцтой зөрчлүүд илэрчээ

/2023.05.09/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байрны хүүхдийн унтлагын өрөөнд хяналтын камер байршуулсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

DJI_0178.JPG

Тус хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах үндсэн зорилготой.

DJI_0188.JPG

Ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль нь А болон Б дотуур байртай.А байр нь 1988 онд ашиглалтад орсон.

Нийт 80 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 108 охин байрлаж байна.

IMG_0003.JPG

Харин Б байр нь улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд ашилалтад орсон. Нийт 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаас 89 хөвгүүн байрлаж байна.

Шалгалтын явцад дотуур байрын нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дотуур байрны 20 гаруй сураг, дотуур байрын багш нартай ярилцлага хийлээ.

хөвгүүдийн Б байр

Хяналтын шалгалтаар охидын А байрын дээвэр эвдэрсэн. Дээврээс дусаалга дусаж нэвчсэний улмаас хананы тоосго нурсан. Чийгшилтээс болж цахилгаан утасны аюулгүй байдал алдагдсан зэрэг хүүхдийн аюулгүй байдал ноцтой зөрчигдөх зөрчил илэрлээ.

Мөн эмийн сан дахь эм, эмэн бүтээгдэхүүний хугацаа дууссан, бүртгэл хөтөлдөггүй, хөвгүүдийн өрөөнд камер байршуулсан зэрэг зөрчил илрэв.

Тиймээс шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь залруулах чиглэлийг тус сургуулийн нийгмийн ажилтан болон дотоод хяналт хариуцсан багш, дотуур байрын багш нарт үүрэг чиглэл өгөв.

DJI_0206.JPG

Шалгалтын дүнг 2023 оны тавдугаар сарын 15-ны дотор эцэслэж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох талаар холбогдох шийдвэрийг сургуулийн удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, улмаар шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Болорзул, референт Б.Энхбаяр, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа нар ажиллалаа.

1988 онд ашиглалтад орсон А дотуур байрын нөхцөл байдал

DJI_0173.JPG

DJI_0210.JPG

DJI_0193.JPG

Эх сурвалж: ХЭҮК

ШУУД: Хөгжлийн банкны шүүх хуралдаан 17 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны шүүх хуралдаан 17 дахь өдрөө үргэлжилж байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.