Amazon хиймэл дагуулын интернэтийн бизнест SpaceX компанитай өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Amazon хиймэл дагуулын интернэтийн бизнест SpaceX компанитай өрсөлдөнө

SpaceX жалуется, что Amazon блокирует расширение сети интернет-спутников  Starlink

/2022.05.05/: Amazon компани Project Kuiper төслийн хүрээнд дэлхийн нам тойрог замд 3236 жижиг хиймэл дагуул байрлуулан, интернэтийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани хиймэл дагуулуудаа хөөргөх олон тэрбум долларын гэрээг үзэглэсэн бөгөөд арилжааны сансрын нислэгийн түүхэнд байгаагүй том дүнтэй энэхүү гэрээг Жефф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin, United Launch Alliance буюу Boeing, Lockheed Martin-ий нэгдэл, мөн Европын Arianaspace компаниудтай байгуулсан ба эдгээр компаниуд Kuiper төслийн хиймэл дагуулуудыг сансарт хөөргөж, тойрог замд байрлуулах юм.

CNBC сувгийн тоймч Майкл Шийтцийн мэдээлснээр “Amazon компанийн энэ төлөвлөгөө нь өөрийн хүчтэй өрсөлдөгч Элон Маск болон SpaceX компанид барьж буй хариу үйлдэл бөгөөд хэдийгээр Kuiper төслийг 2019 онд эхлүүлсэн ч өнгөрсөн сард төслөө албан ёсоор танилцуулсан нь үүний баталгаа болж байна” гэжээ.

Хэдийгээр Amazon компани одоогийн байдлаар нэг ч хиймэл дагуул сансарт хөөргөөгүй байгаа ч тэдний хувьд боломж бололцоо асар их харагдаж байгаа юм.

Elon Musk, Jeff Bezos' Plans for Space Colony: 6 Big Problems

Quilty Analytics компанийн ахлах шинжээч Кэйлиб Хэнри энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Хиймэл дагуулын харилцаа холбооны зах зээл бол олон арван тэрбум ам.доллараар үнэлэгдэх салбар юм. Энэ салбарт нэг компани дангаар бүх үйлчилгээг үзүүлж, ноёрхолоо тогтооно гэдэгт мэргэжилтнүүд болон салбарын тоглогчид итгэхгүй байгаа. Удахгүй ахиад хоёр гурван ч шинэ компани өөрийн хиймэл дагуулын сүлжээгээ байгуулж, дан ганц хувь хэрэглэгчид бус интернэт холболтон дээр бизнес нь явагддаг томоохон компаниудад тусгайлан зориулсан үйлчилгээ болж өргөжихийг үгүйсгэхгүй” гэсэн байна.

Дэлхийн хүн амын 37% нь одоог хүртэл интернэт огт хэрэглэж үзээгүй байгаа бөгөөд тэр хүмүүсийн 96% нь хөгжиж буй орнуудад амьдарч байгаа гэсэн тооцоог НҮБ-ын харьяа Олон Улсын Харилцаа холбооны зөвлөлөөс гаргажээ. Amazon компани ийнхүү Facebook болон Google-ийн араас өөрийн суурь бизнесийг дэмжихийн тулд цахим дэд бүтцийг хөгжүүлэх ажилд ханцуй шамлан орж байна.

“Amazon бол өөртөө бүх зүйлийг багтаасан компани. Бүх зүйлийг багтаасан компани өөрийн интернэтгүй байх нь мэдээж таагүй хэрэг. Тус компанийн хамгийн эрчимтэй хөгжиж буй бизнес бол AWS клауд үйлчилгээ нь бөгөөд тиймдээ ч тэд сүүлийн жилүүдэд интернэтийн дэд бүтцэд, тухайлбал, дата төвүүд болон шилэн кабелийн суурилуулалтад асар их хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж Quilty Analytics компанийн Кэйлиб Хэнри ярьсан бөгөөд “Нэгэнт тэд дэлхийн өнцөг булан бүрт бараа, үйлчилгээ, нөөцийг хүргэх том амбиц тээж яваа компани учраас дата бизнес, түүнийг дагаад интернэт дэд бүтэц рүү орох нь Amazon-ы бизнесийн жам ёсны тэлэлт гэж үзэж болох юм” гэж мөн тодотгожээ.

Amazon компанийн Kuiper төсөл нь SpaceX-ийн Starlink төсөлтэй хэрхэн өрсөлдөх боломжтой болоод дэлхий даяар хэрхэн интернэт холболт түгээх гэж буй талаар илүү дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл энд дарж CNBC-ийн бэлтгэсэн видео бичлэгийг үзээрэй.

Эх сурвалж: cnbc

Байшингийн дам нуруунд дарагдаж нас баржээ
Байшингийн дам нуруунд дарагдаж нас баржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.