Энэтхэгт халдвар багасч сургуулиудаа нээж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт халдвар багасч сургуулиудаа нээж эхэлжээ

To reopen schools or not? Some take leap, others hold back | India News,The  Indian Express

/2021.08.05/: Энэтхэгт Ковидын халдварын тохиолдол өдөрт ойролцоогоор 40,000 орчим бүртгэгдэх болсон тул ихэнх мужуудын сургууль болон бусад боловсролын байгууллагууд хичээлээ нээхээр төлөвлөж байна.

Пенжаб, Чаттисгарх мужийн сургуулиуд энэ даваа гарагт сурагчдаа хүлээн авч эхэлсэн бол Уттар Прадеш, Андра Прадеш мужууд наймдугаар сарын 16 -наас эхлэн сургуулиудаа нээхээр бэлтгэж байна.

Өнгөрсөн оны 3-р сард тахал өвчний улмаас тус улсад хөл хорио тогтоож, боловсролын байгууллагууд цахимаар хичээлд хамрагдах болсноор тус салбар хүнд цохилтонд орсон юм. Зарим муж энэ оны эхээр 9, 10, 11, 12 -р ангийн сурагчдыг 50 хувийн ирцтэй сургуулиудад танхимаар хичээлээ эхлүүлж байсан бол хоёр дахь давалгаа эхлэхэд тэд цахим сургалтын горимд эргэн шилжихээс өөр аргагүйд хүрсэн юм.

Засгийн газраас гаргасан Ковид-19 халдварын үед баримтлах журам бүхий протоколын дагуу Энэтхэг улсын мужууд сургуулиудаа нээх шийдвэр гаргасан байна.

Пенжаб муж 8-р сарын 2-ны өдрөөс эхлэн бүх сургуулиуд сурагчдаа танхимаар сургаж эхэлсэн бол Чхаттисгар муж 8-р сарын 2-ны өдрөөс эхлэн 10-12-р ангийн сурагчдаа танхимийн сургалтанд хамруулж эхэлсэн ба 1-9 ангийн сурагчид болон коллежийн хичээлүүдийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа юм байна.

Харин Уттар Прадеш болон Андра Прадеш мужууд 8-р сарын 16-аас танхимын сургалтаа эхлүүлэхээр болсон бол Махарашта, Харъяна мужууд сургуулиа 7-р сарын 16-с, Гужарат, Мадхъя Прадеш мужууд 7-р сарын 26-с үе шаттайгаар нээсэн байна.

Эх сурвалж: https://indianexpress.com/

ТОКИО 2020: М.Лхагвагэрэл 8:4 оноогоор яллаа
ТОКИО 2020: М.Лхагвагэрэл 8:4 оноогоор яллаа
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.