Б.Ариунзаяаг МУИС-аас хасах санал хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ариунзаяаг МУИС-аас хасах санал хүргүүлжээ

/2022.03.03/ МУИС-Хууль зүйн сургуулийн удирдлагууд мэдэгдэл хийлээ.

Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа:

- Бид тодорхой асуудал ярьж байгаа учраас, хуульч хүний хувьд ул суурьтай хандах ёстой. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэх зарчим байдаг. Өчигдөр энэ асуудлыг бид мэдсэн. Асуудал бодитой эсэх тал дээр байнга анхаарал хандуулсан.

Захиргааны зөвлөлийн хурал, багш нартай зөвлөлдсөний үндсэн дээр тухайн оюутныг МУИС-аас хасах тухай саналыг хүргүүлж байна. Энэ нь хүмүүнлэг ёсны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр, ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас, тус сургуулийн оюутны эгнээнээс хасах санал хүргүүлж байгаа юм.

Зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр, МУИС-ын оюутны ёс суртахууны мэргэжлийн удиртгал гэж хичээл ордог байсан. Энэ хичээлийг сэргээж оруулах талаар ярилцлаа.

Цаашид оюутныг элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж анхаарах талаар ярилцлаа.

Манай сургуулийн оюутнууд шилдэг нь байдаг. Гэхдээ олон хүн дунд тодорхой доголдол гаргахыг үгүйсгэхгүй. Бид цаашид системтэй арга хэмжээг авна. Хичээл бүр дээр ёс зүйн асуудал, хүн байх талаар ярьж байх хэрэгтэй.

Б.Ариунзаяагийн хувьд Хууль зүйн сургуульд ЭЕШ-ын оноогоороо орсон байсан. Сургалтын мэргэжилтнүүд тухайн оюутантай холбогдох гэж үзсэн ч утсаа аваагүй, мессеж, болон мэйл бичсэн.
Оюутныг сургуулиас хасахад салбар сургуулийн захирал шийдвэр гаргахгүй. МУИС-ын Захирал эцсийн шийдвэр гаргадаг.

Гавьяат хуульч С.Нарангэрэл: Б.Ариунзаяа нь

Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд:
Тухайн оюутан нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ.

Дээд боловсролын тухай хуулийн 45.2-т:
Сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина.

МУИС-ын дүрэмд:
Суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Эдгээр заалтууд зөрчигдсөн учраас дээрх шийдвэр гарсан. "Гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шүүх тогтоох хүртэл хэнийг ч гэм буруугүй" гэж үзэх заалт энэ асуудалд хамаарахгүй. Энэ бол хүмүүний ёс суртахууны тухай, тэр тусмаа ирээдүйд хуульч болох хүний тухай асуудал яригдаж байгаа юм.

Г.Батбаярын өмгөөлөх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2021 онд хүчингүй болгосон
Г.Батбаярын өмгөөлөх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2021 онд хүчингүй болгосон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.