НҮБ-ын хурал: Монгол Улс ТҮДГЭЛЗСЭН санал өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын хурал: Монгол Улс ТҮДГЭЛЗСЭН санал өглөө

/2022.03.03/ НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж, Оросыг Украинд түрэмгийлсэн гэж буруушаасан тогтоол баталлаа. Энэ нь дэлхий нийтээр Оросыг эсэргүүцсэн дуулиан шуугиан болж байна.

Санал хураалтад АНУ тэргүүтэй 141 улс тус тогтоолыг дэмжсэн бол таван улс эсэргүүцэж /Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей/, 35 улс түдгэлзсэн юм. Манай улсын хувьд түдгэлзсэн 35 улсын нэг байна.

Дээрх үр дүн нь хууль эрх зүйн хувьд хүчингүй боловч дэлхийн хэмжээнд тодорхой хэмжээний улс төрийн жинтэй холбоотой юм. Гэсэн ч Москвагийн цэргийн түрэмгийллийг өөрчлөх эсэх нь эргэлзээтэй байна.

Уг тогтоолд "мөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргахыг ОХУ-аас шаардаж байна" хэмээн тусгаж өгчээ.

No photo description available.

Эх сурвалж: Reuters

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.