Б.Жавхлан: “Роснефть“ компани дараагийн 3 сарын гэрээ хийхэд бэлэн байгаагаа хэлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: “Роснефть“ компани дараагийн 3 сарын гэрээ хийхэд бэлэн байгаагаа хэлсэн

/2022.03.03/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өчигдөр /гуравдугаар сарын 2/ танилцуулсан.

Сангийн сайд Б.Жавхлан:

- "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Украин ОХУ-ын хооронд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой эдийн засгийн ямар нөлөөлөл монголд орж ирэх, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар Монголбанк, Сангийн яам, ГХЯ нар эдийн засгийн судалгаа хийсэн.

Шатахуунтай холбоотой асуудлын тухайд, 70-аас дээш хоногийн хугацаанд төрөл бүрийн шатахууны нөөцтэй байна. Энгийн үед ч стратегийн хувьд ийм нөөц байдаг.

Өнөөдөр өгсөн мэдээллээр, Роснефть компани дараагийн гурван сарын хугацаанд гэрээ хийхэд бэлэн байгаагаа хэлсэн. Нийлүүлэлтийн хувьд ямар нэг паник үүсэхгүй.

ОХУ-ын төв банкнаас гадна нэр бүхий таван банкийг олон улсын банк хоорондын SWIFT үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн. Манай төв банкны мэдэгдэж байгаагаар шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хийхэд ОХУ-д байгаа нэр бүхий хоёр банк дээр манай арилжааны банк харилцаатай байдаг тул түүгээр дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой байдаг. Үүгээрээ дамжуулан зургаадугаар сарын 24 хүртэл үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж тооцоолсон.

АНУ-аас гаргасан хязгаарлалтуудын хүрээнд, хязгаарлалт тавихгүй асуудал байгаа. Үүнд: улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой аливаа төлбөр тооцоо юм.

Иргэд, ААН, төрийн байгууллагууд энэ цаг үед маш эх оронч, эв нэгдэлтэй байх хэрэгтэйг уриалмаар байна" гэв.

Украинд АНУ-аас зуу зуун жавелин пуужин илгээжээ
Украинд АНУ-аас зуу зуун жавелин пуужин илгээжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.