УКРАИН: Хил давахыг хүссэн гадаад оюутнууд “НОХОЙ ШИГ“ ад үзэгдэж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Хил давахыг хүссэн гадаад оюутнууд “НОХОЙ ШИГ“ ад үзэгдэж байна гэв

Day 5 of Russia-Ukraine war: Over 5,000 people, including 14 kids, killed  so far, say reports, World News | wionews.com

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭН, НЭМЭГДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ

/2022.03.03/ Хоёрдугаар сарын 24-нд Владимир Путин Москвагийн цагаар өглөөний 5:30 цагт Украинд "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх" тухай зарлав.

17.20: AJPLUS: Украинд байгаа гадаад оюутнууд ялгаварлан гадуурхалтад өртөж байна

Украинд суралцаж буй гадаад оюутнууд Украины хилийг давах гэсэн боловч чадахгүй байгаа ажээ. Мянга мянган энэтхэг, дундад ази, африкаас ирсэн оюутнууд Оросын бөмбөгдөлтөөс зугатан хил давахыг хичээж байна. Тэнд дугаарлан зогсож буй нэгэн Пакистаны оюутан Маисум Ахмед:

-Бидэнд шаардлагатай бүх бичиг баримт байгаа. Украинууд болохоор урсаад л нэг нэгээрээ энэ хилээр гарчихаад байна. Энд гурван шөнө дугаарлаж байхад энэ хилийн дээсийг зөвхөн Украинчууд л давж байна. Гэтэл энэ овоорсон хүмүүс хэзээ ч гарч чадахгүй. Яагаад гэвэл бид гадаад хүмүүс. Гадаад хүмүүс энд яг нохой шиг л ад үзэгдэж байна гэв.

Гана улсын оюутан бүсгүй Отто:

-Эхлээд цагаан арьстнууд, дараа нь азиуд энд хүнд тооцогдож байна. Хар арьстнуудыг үнэхээр тоохгүй байна. Маш их ялгаварлаж байна гэв.

Оросын бөмбөгдөлтөд гадны хоёр ч оюутан өртөн амиа алджээ. Зарим Энэтхэг оюутнууд засгийн газраа "Оюутнуудаа эрсдэлд оруулж байна" хэмээн буруутган шүүмжилж байна.

Энэтхэг оюутан:

-Хил дээр бидэнд ямар ч гарц алга, биднийг түлхэж, нударсан хүмүүс л байна.

Нигерийн оюутан:

-Би маш их өлсөж байна. Сүүлийн гурван өдөр олигтой хоол идсэнгүй. Энд хил гарахаа хүлээж гадаа хүйтэнд хоёр хоног бид зогсож байна гэв.

Украинд одоо гадаадын 76 мянга гаруй оюутан байгаа ажээ.

Twitter 13:30- Зеленський: Украины төлөө саналаа өгсөн улс орнуудын бүх төлөөлөгчид баярлалаа

Украин дахь Оросын цэргийн түрэмгийллийг зогсоохыг шаардсан НҮБ-ын хуралдааны тогтоолд НҮБ-ын гишүүн орнуудын саналыг авсан.

Энэ саналд 141 улс Орос улс цэргийн түрэмгийллээ зогсоох ёстой гэсэн санал өгсөн юм. Харин 35 улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсний нэг нь манай улс байлаа. Үлдсэн 5 улс Орос түрэмгийллээ зогсоох ёсгүй гэсэн санал өгсөн юм.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Зеленський өөрийн твиттер хуудаснаа дараах жиргээг бичжээ. Жиргээнд:

Украин руу хийсэн халдлагыг нэн даруй зогсоох НҮБ-ын тогтоолын төсөлд Украины талд санал өгсөн улс орон бүрийн төлөөлөгч нарт баярлалаа. Та бүхэн түүхийн зөв талд зогссон. Санал хураалтын үр дүн дэлхий дахин Путины эсрэг байгааг харуулж байна. Үнэн бидний талд байна, Ялалт биднийх байх болно хэмээн жиргэжээ.

The Times 12:20- Киев дэх Хүүхдийн эмнэлэгийн бяцхан хүүхдүүд

Украины нийслэл Киевт Оросын цэргийн түрэмгийлэл үргэлжилсээр байна.

Харин нийслэлд байрлах хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй хорт хавдар болон бусад өвчтэй бяцхан хүүхдүүд бөмбөгдөлтийн үеэр эмнэлгийнхээ хонгилын байр руу өдөрт 5-6 удаа буудаг ажээ. Бөмбөгдөлтийн чимээ намжихад эцэг эх, эмнэлэгийн ажилтнуудын тусламжтайгаар буцаад дээшээ, тасаг руугаа гарна.

Эх сурвалж: Time.com, Хүүхдийн эмнэлэгийн хүүхдүүд бөмбөгдөлтийн чимээнээр хоргодох байранд орсон байгаа нь

Учир нь хүчилтөрөгчийн болон бусад аппаратанд байнга залгаатай байх шаардлагатай хүүхдүүд олон гэнэ. Өмнө нь эмчлүүлж байсан архаг өвчтэй хүүхдүүдээс гадна бөмбөгдөлтөнд өртөн шархадсан хүүхдүүд ч тус эмнэлэгт хүргэгдэж байна.

Зургийн эх сурвалж: Time.com, Киев хотын Хүүхдийн эмнэлэгт шархдан хүргэгдсэн хүүхдүүд эмчилгээ хийлгэж байгаа нь

Оросын түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 16 хүүхэд амиа алдаж, 45 хүүхэд шархаджээ.

Сайн дурынхан тус эмнэлэгт хоол хүнс болон эмнэлэгийн хэрэгслийг ойр ойрхон хүргэдэг талаар Мэс заслын эмч Витали Дэмидов ярьж байна.

Хүүхдүүд эрүүл мэнд болоод сэтгэлзүйн хувьд маш хүнд нөхцөл байдалд байгаа учир эмч, сувилагч нар тэдэнд заримдаа дуу дуулж өгдөг ажээ. Бөмбөгдөлт эхэлснээс хойш эмнэлэгт эмчлүүлж буй хоёр ч хүүхдийн төрсөн өдөр болсон байна.

Лента 09:56- Пентагон пуужингийн туршилтаа цуцалснаа зарлав

Pentagon postpones nuclear missile test - St Vincent Times

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, АНУ цөмийн зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлэх бодолгүй байгааг харуулахын тулд пуужингийн туршилтаа цуцаллаа хэмээн лхагва гарагт мэдэгдсэнийг Новости агентлаг иш татан мэдээлэв.

Кирбигийн хэлснээр цөмийн дайнд ялах боломжгүй бөгөөд "эхлэх ёсгүй" гээд мөн Минутеман баллистик пуужингийн туршилт хойшлогдсон нь тус улсын цөмийн зэвсэгт хүчинд нөлөөлөхгүй гэж тэрээр нэмж хэлэв.

“Бид хариуцлагатай цөмийн гүрэн гэдгээ харуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Энэ бол ухрах алхам биш... АНУ болон ОХУ хоёр буруу тооцооллын эрсдэлийг санаж, эдгээр эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах нь яг одоо ямар чухал болохыг бид ойлгож байна” гэж тэрээр хэлжээ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Дэлхийн гуравдугаар дайн" эхлүүлэх нь Украины нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас өөр хувилбар гэж нэрлэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, хориг арга хэмжээ нь “түүхэн дэх хамгийн том хориг арга хэмжээ” ажээ.

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг хамгаалах тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэнээ зарласан. Тэрээр энэ тухайгаа иргэддээ хандаж үг хэлэхдээ мэдэгдсэн ба Путин Орост заналхийлж болзошгүй гадны хүчинд хандан ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээг даруй авах болно гэжээ.

Роитерс 09:30- НҮБ-ын хурал: Монгол Улс ТҮДГЭЛЗСЭН санал өглөө

НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж, Оросыг Украинд түрэмгийлсэн гэж буруушаасан тогтоол баталлаа. Энэ нь дэлхий нийтээр Оросыг эсэргүүцсэн дуулиан шуугиан болж байна.

Санал хураалтад АНУ тэргүүтэй 141 улс тус тогтоолыг дэмжсэн бол таван улс эсэргүүцэж /Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей/, 35 улс түдгэлзсэн юм. Манай улсын хувьд түдгэлзсэн 35 улсын нэг байна.

Дээрх үр дүн нь хууль эрх зүйн хувьд хүчингүй боловч дэлхийн хэмжээнд тодорхой хэмжээний улс төрийн жинтэй холбоотой юм. Гэсэн ч Москвагийн цэргийн түрэмгийллийг өөрчлөх эсэх нь эргэлзээтэй байна.

Уг тогтоолд "мөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргахыг ОХУ-аас шаардаж байна."

CNN 08:27- НҮБ-аас Украины мөргөлдөөн эхэлснээс хойш 752 энгийн иргэн амь үрэгджээ

Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комиссын мэдээлснээр, ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 752 энгийн иргэн амиа алдсан байна.

Гуравдугаар сарын 1-ний шөнө дунд хүртэл 227 хүн амь үрэгдсэний 15 нь 18-аас доош насны, 525 нь шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар бүртгэгдсэн байна.

CNN 08:39- ЕХ-оос Беларусийн 22 албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ

Европын холбоо ОХУ-ын Украины түрэмгийллийг дэмжихэд оролцсон Беларусийн 22 албан тушаалтан, цэргийн албан хаагчдад хориг арга хэмжээ авлаа.

Лхагва гарагт нийтэлсэн баримт бичигт ЕХ Беларусийн өндөр албан тушаалтнуудын 22 хүнийг хүнд байдалд өөрийн нутаг дэвсгэрээс цэргийн түрэмгийлэл хийхийг зөвшөөрснөөр Украины эсрэг Оросын өдөөн хатгалгагүй түрэмгийлэлд оролцож байна гэсэн үүднээс онилсон гэж мэдэгджээ.

Тус холбоо мөн Минскт нэмэлт хязгаарлалт тавьж, Беларусаас ЕХ руу импортлох зарим бараа бүтээгдэхүүн, ЕХ-ноос Беларусь руу машин механизм экспортлохыг хориглов.

"Беларусийн эдийн засгийн зарим салбарууд, ялангуяа мод, ган, калийн салбарууд" мөн арга хэмжээнд нөлөөлнө гэж Европын Холбооны Зөвлөлийн Францын дарга Лхагва гарагт твиттер хуудсандаа мэдэгдэв.

РИА 09:00- Украинд АНУ-аас зуу зуун жавелин пуужин илгээжээ

Энэ долоо хоногт АНУ Украинд "зуу зуун" зенитийн пуужингийн системийг нийлүүлсэн бөгөөд үүний дотор зөвхөн даваа гарагт л гэхэд 200 гаруй пуужингийн систем нийлүүлсэн гэж NBC агентлаг Конгрессын хоёр төлөөлөгчөөс иш татан мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордноос зарласан Киевт үзүүлэх 350 сая долларын "үхлийн болон үхлийн бус" зэвсэг хэрэгслийн тусламжийн томоохон багцын хүрээнд америкчууд эдгээр хүргэлтийг хийсэн гэж тэмдэглэжээ.

Тусламжийн багцад "Оросын армийн давшилтыг няцаахын тулд" Украины засгийн газар АНУ-аас хүссэн танк эсэргүүцэгч Жавелин пуужингууд багтсан байна.

Хэрэв та өнгөрсөн хугацаанд Украинд өрнөсөн үйл явдлын тоймыг унших бол доорх холбооснуудаас сонгоно уу.

03.02-ны мэдээг ЭНД ДАРЖ

03.01-ний мэдээг ЭНД ДАРЖ

28-ны мэдээг ЭНД ДАРЖ

27-ны мэдээг ЭНД ДАРЖ

26-ны мэдээг ЭНД ДАРЖ

25-ны мэдээг ЭНД ДАРЖ,

24-ний мэдээг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

ЕХ-оос Беларусийн 22 албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ
ЕХ-оос Беларусийн 22 албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.