/2022.2.28/ Германы хөлбөмбөгийн Шальке04 клуб Оросын Газпромтой хамтын ажиллагаагаа цуцалж буйгаа илэрхийллээ.
Шалтгаан нь ОХУ-аас Украинд явуулж буй түрэмгийлэл гэлээ.
Шальке клубын Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөл нь ийнхүү Газпромтой гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах шийдэлд хүрсэн байна. Тэд дараагийн ивээн тэтгэгч нь хэн байх талаараа удахгүй мэдээлэл өгөх болно гэв.
Хэдхэн хормын өмнө Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан Газпромын НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй Байгалийн хийн хоолойг монголоор дамжуулах үйл ажиллагааны зарим гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээлсэн билээ.