Байгалийн хийн хоолойн төсөлд С.Амарсайхан ГазПром-ын талтай гарын үсэг зурав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн хийн хоолойн төсөлд С.Амарсайхан ГазПром-ын талтай гарын үсэг зурав

/2022.2.28/ ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу тавих Байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газ Пром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар 2022-2024 онд хийх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурах ажиллагаа болж өнгөрлөө.

Дэлхийн олон улс оронд ОХУ-ыг Украинд хийж буй түрэмгийллийг эсэргүүцэн буруушааж буй энэ үед Монгол Улсын Шадар сайдын хийсэн алхам олныг гайхшруулж байна. С.Амарсайхан:

-Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани Байгалийн хийн хоолойн төслийн Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийнэ. Олон судлаачид манай улсад ирж ажиллана. Гэрээг өнөөдөр зурчихаж байгаа учир судалгааны ажил гуравдугаар сараас эхэлж, цаашид үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдана гэлээ.

ОХУ-ын “Газ Пром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер:

Өнөөдөр бид 2022 оноос эхлэн цаашид гурван жилийн хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг батална. Энэ төлөвлөгөөг батлахад миний орлогч та бүхэнтэй маш үр дүнтэй ажилласны үр дүнд өнөөдөр энэ төлөвлөгөөг батлахдаа баяртай байна. Манай хамтарсан ажлын хэсэг ч мөн үр ашигтай ажиллаж байна гэж дүгнэж байна. Ийм байдлаар цаашид ажиллавал ажил үр дүнтэй явна" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Манай Засгийн газар болон миний бие талархалтай байна. Та бид нэгдүгээр сарын 25-ны өдөр ТЭЗҮ-г дуусгаж гарын үсэг зурсан. Энэ үнэлгээнд эдийн засгийн өндөр үр ашигтай гэж гарсан. Таны байр суурийг сонсоход таатай байна. Өнөөдрийн хуралдаанаар дараагийн ажил болох зураг төсөл, хайгуул судалгааны ажил гүйцэтгэх, ОХУ-ын туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд холбогдох зөвшөөрлийг олгох гэх зэрэг олон ажлыг өнөөдөр эцэслэн гарын үсэг зурж байна гэлээ.

Зеленьский: Оросын 4500 цэрэг амь үрэгдлээ
Зеленьский: Оросын 4500 цэрэг амь үрэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.