/2022.02.24/: ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек лхагва гарагт Германы олон нийтийн радиод ярилцлага өгөхдөө, манай улс эрчим хүчний хэрэгцээгээ Оросын хийгүйгээр хангаж чадна гэж мэдэгджээ.
"Тийм ээ, чадна" гэж Хабек Deutschlandfunk-ийн асуултад хариулахдаа хэлэв. Хэрэв эрчим хүчний үнэ огцом өсөх юм бол хэрэглэгчид тусламж авах болно гэж тэр нэмж хэлэв.
Хабек Германд тулгарч буй бэрхшээлийн талаар юу гэж хэлсэн бэ?
Эрх баригч эвслийн түнш Ногоон намын гишүүн Хабек хэрвээ Герман Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоовол эхний ээлжинд "үнэ өснө" "хомсдол үүснэ" гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Герман улс эрчим хүчний хэрэгцээгээ өөрсдөө хангаж, бусад эрчим хүчний эх үүсвэр, ханган нийлүүлэгчидтэй нийлүүлэлтийн зөрүүг "нөхөх" боломжтой гэж Хабек хэлэв.
Тэрээр засгийн газар сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлыг санхүүжүүлэхийн тулд хийд ногдуулдаг "ногоон татвар"-ыг бууруулахыг санал болгохын зэрэгцээ засгийн газар сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг тодорхойлсон гэж тэр хэллээ. Энэ нь хийн үнэ өссөнөөр төсвийн таналт хийхэд хүргэнэ.
Украины зүүн хэсэг болох Луганск, Донецк хоёр нутаг дэвсгэрийг өмнөх өдөр нь "тусгаар тогтносон" хэмээн хүлээн зөвшөөрсөн Путины шийдвэрийн хариуд канцлер Олаф Шольц мягмар гарагт "Хойд урсгал-2" хийн хоолойг батлагаажуулах үйл явцыг зогсоосон. Тэрээр мөн Европын аюулгүй байдлын шинэ нөхцөл байдлыг харгалзан Хойд урсгал 2-ын асуудлыг дахин хянан үзэхийг Эдийн засгийн яаманд тушаажээ.
Дууссан боловч гэрчилгээ авч баталгаажаагүй Хойд урсгал 2 хий дамжуулах хоолой нь Германы Орос улсаас байгалийн хийн хараат байдлыг нэмэгдүүлж, Германд нийлүүлэх нийт хийн бараг 70 хувийг эзлэх төлөвтэй байсан юм.
Шольц өмнөх удирдагчийнхаа хамтаар "Хойд урсгал 2"-ыг дэмжсээр ирсэн бөгөөд уг хоолойн төсөл нь улс төрийн шинж чанартай биш гэж үзэж байна.
Эх сурвалж: DW