“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал болж байна

May be an image of one or more people, people standing and indoor

/2022.02.24/: Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд 3 зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

Уг хурлаар салбарын бодлогын шинэчлэл, ирээдүйн уул уурхай гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Мөн "Уул уурхайн салбарын бодлого, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт, ковидын үеийн нөхцөл байдалд дасан зохицсон геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь", “Өндөр технологийн түүхий эдийн эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм.

May be an image of 2 people and indoor

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулсан. Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийх геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал, хэлэлцүүлгийг УУХҮЯ, ҮГА, АМГТГ, ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Австрали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, АМЕП хөтөлбөр, Австралийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олон хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Мaстеркарт байгууллагатай хамтран ₮ картыг emv чип технологид амжилттай шилжүүлжээ
Мaстеркарт байгууллагатай хамтран ₮ картыг emv чип технологид амжилттай шилжүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.