Г.Ёндон: Ойрын жилүүдэд нүүрсний үнэ буурч, зэсийн үнэ өснө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Ойрын жилүүдэд нүүрсний үнэ буурч, зэсийн үнэ өснө

/2022.02.24/ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна.

Тус арга хэмжээ нь эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Үйл ажиллагааг нээж УУХҮ-ийн сайд Г.Ёндон үг хэллээ. Тэрбээр, "Дэлхий даяар цар тахлаас үүдэн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай байгаа энэ үед МУ-ын Згасгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулж, үүний тулд улс орны хөгжлийн суурь болсон Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчимжүүлэн хөгжүүлэх талаарх бодлогоо танилцуулах гэж байгаадаа баяртай байна.

Дэлхийн уул уурхайн салбар нэг шинэ үе шатдаа орж байна. Тухайлбал, Дэлхийн дулааралтай холбоотойгоор ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт зэрэг бодлоготой холбоотойгоор манай гол ашигт малтмалын нэг болох зэсийн үнэ тууштай өсөх хандлагатай болж байна. Гэхдээ нүүрсний хэрэглээ үе шаттайгаар буурч эхлэх цаг үед амьдарч байна. Нэг талаас зэсийн үнэ өсөх боловч, нөгөө талаас нүүрсний хэрэглээ буурах нөхцөл байдал үүссэн.

2025 онд гэхэд зэсийн үнэ 15 мянган долларт хүрнэ гэсэн тооцоо байна. Мөн ойрын жилүүдэд зэсийн үнэ өснө гэсэн прогноз гарсан.

Дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээгээ үе шаттай бууруулхаар зорьж байна. Тэгэхээр бид энэ цаг үед манай улсын эдийн засгийн гол зүтгүүр болсон уул уурхайн салбарын талаар баримтлах бодлогоо тодорхойлох шаардлага тулгарч байна" гэв.

.

Ерөнхийлөгчийн “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган“-д хэлсэн үг
Ерөнхийлөгчийн “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган“-д хэлсэн үг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.