БЭЭЖИН 2022: ОУХМ А.Энхтуул 96 тамирчнаас 85 дугаар байр эзэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЭЭЖИН 2022: ОУХМ А.Энхтуул 96 тамирчнаас 85 дугаар байр эзэллээ

/2022.02.10/ Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.

Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37) нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай нөгөө тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.

ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ
ОУХМ Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.