Өнөөдөр дэлхийн “Аюулгүй интернэтийн өдөр“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр дэлхийн “Аюулгүй интернэтийн өдөр“

/2022.02.08/: Өнөөдөр дэлхийн "Аюулгүй интернэтийн өдөр" тохиож байна.

Европын холбооны дэмжлэгтэйгээр Европын Аюулгүй Интернэт Төвүүдийн (SICs) Insafe/INHOPE сүлжээнээс тус өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Илүү аюулгүй интернэтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улс тус санаачилга арга хэмжээнд 2017 оноос албан ёсоор нэгдэн, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг холбогдох байгууллагууд хамтран цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгохын төлөө дэмжин оролцож байна.

Эх сурвалж: ХНХЯ

БЭЭЖИН 2022: А.Энхтуул урьдчилсан уралдаанд 79 дүгээр байр эзэллээ
БЭЭЖИН 2022: А.Энхтуул урьдчилсан уралдаанд 79 дүгээр байр эзэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.