/2022.02.08/ Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан болж өнгөрлөө. Энэ төрөлд манай улсыг төлөөлж ОУХМ А.Энхтуулын оролцож байна. 26 настай түүний оролцож байгаа анхны олимпын наадам нь энэ.
Гараанаас гарч 3 минут 58 секундын хугацаанд барианд орж ирлээ. Нийт 91 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 79 дүгээр байранд орсон байна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.
Хоёрдугаар сарын 10-нд тэрээр эмэгтэйчүүдийн 10км зайн уралдаанд ахин уралдах юм.