
Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн IX хуралдаан болно.
Хуралдаанаар:
1.2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээ, түүний хэрэгжилтийн талаарх танилцуулга
2. Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2.1. Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай 1.2.2. Нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
3. Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4. "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” (НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоол)
5. Зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай (Эмээлт эко аж үйлдвэрийн парк)
6. Зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай
7. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай тухай
8. "Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК байгуулах тухай
9. Эрх олгох тухай
10. "Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах төсөл)
11. Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай (5 тогтоолын
12. Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай
13. Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
14. Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай
15. Аялал жуулчлалын бүсийн менежментийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний хэрэгжилтийн талаарх танилцуулга
16. Нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
17. Хурлын хороодын холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан арга хэмжээний санал дүгнэлт тухай болон Нийслэл хотын албан татварыг 6 төрлийн үйлчилгээн дээр 2 хувь байгааг 1 хувь болгож бууруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн авто машины дугаарын тэгш сондгойгоор олон хоног үргэлжлүүлэн хязгаарласан тохиолдолд авто зам ашигласны татвараас дүйцүүлэн хөнгөлөх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.