
2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 07:00 цагийн байдлаар нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 822 хүн ажиллаж байна.
Тодруулбал, Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд болон гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнууд нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээг гүйцэтгэж байгаа юм.
Цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 106 машин механизм, 58 бичил төхөөрөмж, 162 үлээгч гар төхөөрөмжийг дайчлан ажиллуулж байна.
Мөн зам талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 370.5 тонн давс, 86 тонн бодис цацаад байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.